VR бол боловсрол олгох гайхалтай хэрэгсэл юм!
VR нь дунд сургууль, их дээд сургууль болон музейд боловсрол олгох, бодит мэт мэдрэмж авах сурах урам зориг өгөх зорилгоор ашиглаж болно. 360 видео нь хүмүүсийн төсөөллийг гахалтай нэмэгдүүлж, сурах хүслийг нэмэгдүүлж, суралцагчдын сонирхолыг татах өвөрмөц чадвартай нь нотлогдсоор байна.
Виртуал бодит байдлыг ойлгуулж сурах арга барилд нэвтрүүлэх
|
Энэ яаж ажилдаг вэ?
|
Виртуал бодит байдал буюу VR технологийг нэвтрүүлж буй сургуулиудын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан боловсролын салбарт энэ шинэ технологи дэлхийд хүчээ авч байна. VR нь сурагчдыг ангиасаа гарахгүйгээр дэлхийн өнцөг булан бүрт очиж үзэх боломжийг олгодог. Оюутнууд ширээнийхээ ард сууж байхдаа гизагийн пирамидыг судалж чадна гэж төсөөлөөд үз дээ. Энэ бол виртуал бодит байдлаар боловсрол олгож байгаа зүйл юм. Ихэнх хүмүүс виртуал бодит байдал (VR) гэж сонссон боловч олон хүмүүс энэ нь юу болохыг, мөн үүнийг сурах, боловсролд хэрхэн ашиглаж байгааг мэдэхгүй байна. VR нь үзэгчдэд үзэгдлийн 360 градусыг бүхэлд нь судлах боломжийг олгодог интерактив контент (зураг эсвэл видео) -ийг хэлнэ.
|
Боловсролд ихэвчлэн 360VR гэж нэрлэгддэг VR хэлбэрийг ашигладаг. Энэ төрлийн VR-ийн тусламжтайгаар бодит байршлыг мэргэжлийн камер, тоног төхөөрөмжөөр авдаг. Дараа нь бичлэгийг студид аваачиж VR контент болгон үйлдвэрлэнэ. VR-ийн агуулгыг /контентыг/ VR төхөөрөмжөөр үзэх эсвэл иммерсив анги гэж нэрлэдэг ханан дээр буулгаж болно. Сурагчид биечлэн очиж үзэх боломжгүй эсвэл хэт үнэтэй байршилтай танилцаж болно. Ийм байдлаар VR нь багш, сургуулийн өмнө цоо шинэ боломжийг нээж өгч чадаж байгаа юм.
|
Виртуал бодит байдал нь боловсролыг
хэрхэн сайжруулах вэ?
Виртуал бодит байдал нь сурагчдад мартагдашгүй, сонирхол татахуйц туршлагыг эзэмшүүлэх замаар боловсролыг сайжруулж чадна. Үүнээс гадна, энэ бүхэн сургуулийн анги дотор явагдах болно. VR нь сурагч бүрт хүрч чадах буюу сурагч бүхэн хоцрогдолгүй ойлгох, багш нар үүнийг хялбархан хянах боломжтой юм. Виртуал сургалт нь сурагчдыг өвөрмөц мартагдхааргүй, анхаарал хандуулах боломжийг бүрдүүлэн түүндээ татан оролцуулж, сонирхолыг өндөр түвшинд нэмэгдүүлэх чадвартай байна. Сургалтын хөтөлбөрт нийцсэн агуулга, бүтэцлэгдсэн VR хичээлийн төлөвлөгөө аль хэдийн боловсруулагдан Их Британи улсад хэрэгжээд эхэлсэн байна.
Виртуал бодит байдал сурагчдад
хэрхэн тусалж чадах вэ?
Виртуал бодит байдал нь сурагчдад туслах олон арга байдаг. Түүний дотроос гол санаануудыг дурдья:
1. сурагч практик туршлагад илүү сайн суралцдаг
VR нь уламжлалт унших, бичих аргуудаас ялгаатай нь сурагчын туршлага практик судлах боломжийг илүү олгодог. Агуулгаас хамааралтай
2. VR нь сурагчийн идэвхи санаачилгыг нэмэгдүүлдэг чадвартай
VR доторхи ер бусын бодит мэт виртуал агуулгуудыг үзэж, мэдрэх нь VR-н бүрэн өвөрмөц байдлыг бий болгох бөгөөд сурагчдын идэвхийг нэмэгдүүлж өгдөг байна.
3. VR нь төсөөллийг өдөөж, бүтээлч сэтгэлгээг урамшуулдаг
VR-ийн өгдөг гайхалтай туршлага нь уламжлалт заах арга барилтай харьцуулшгүй юм. сурагчдыг ангиас "зөөж", тэдний төсөөлөл цэцэглэх боломжийг олгож зугаалуулдаг байна.
4. Боловсролын VR нь сурагчдыг хооронд эерэг харилцаа үүсгэдэг байна. Оролцоог нэмэгдүүлж байна.
VR агуулгыг судалсан сурагч бие биетэйгээ харьцах сэдлийг нэмэгдүүлдэг байна. Үүний дараа тэд санал бодлоо хуваалцаж, туршлагаа ярилцах хүсэлтэй болдог нь нотлогдсоор байна.
5. VR нь сурагчдыг хичээлд татан оролцуулдаг, идэвхийг нэмэгдүүлдэг.
Сонгодог заах аргуудаас олон сурагчид залхдаг, анхаарал өөр газар явж байдаг. VR-ийн орчин үеийн технологи нь сурагчын анхаарлыг яг үзэж байгаа зүйлд нь 99.9 хувь төвлөрүүлдэг. сурагч шууд л VR-ийг туршиж үзэх хүсэлтэй байгаа нь олон зүйлд харагдсан.
6. VR нь газар зүйн бодит бодит мэдлэгийг бий болгодог
VR-ийг ашиглан сургуулиуд сурагчдын “газар зүйн” өндөр мэдлэгийг судлах боломжийг олгодог. Сургуулиудын төгсөж буй сурагчид газар зүйн гайхалтай, гүнзгий мэдлэг эзэмшсэн төгсөгчид гарах магадлал их байгаа юм. энэ нь монголын ирээдүйн өндөр мэдлэгтэй иргэн болох суурь бүрдэж байгаа юм.
7. Анги дотор VR-нь ертөнцийг багтааж болно.
Манай улсын нийт 662 төрийн сургуульд тус бүр VR анги нээхэд, нэг ангид 20 төхөөрөмж гэж бодвол 13240 ширхэг VR төхөөрөмжтөй байхад сурагчдын идэвхи, сурлага өндөр дүнгээр анхина гэдэгт эргэлзэхгүй байна.
8. VR нь мартагдашгүй боловсролын туршлагыг бий болгодог
VR- агуулгыг сурч дуусгасны дараа сурагчид энэ хичээлийг санаж, цаашдын мартагдашгүй суурь болж байгаа нь нотлогдхоос гадна бусад хичээлд энэ мэдлэгээ тусгахыг эрмэлзэж байгаа нь харагдаж байгааг судалжээ.

Сургууль дахь VR төхөөрөмж |
Дунд боловсролын VR |
VR төхөөрөмж нь VR-ийн агуулгыг ангид сурагчидад ойлгуулж чадах нийтлэг, практик арга юм. Хамгийн бага зардал, тоног төхөөрөмж, орон зай шаардагдах тул сургуулиуд VR төхөөрөмж рүү шилжиж байна. Судалгаагаар 30 сурагчтай ангид ихэвчлэн 15 хүртэлх төхөөрөмж шаардагдана. Эдгээр нь ихэвчлэн бие даасан төхөөрөмж байдаг бөгөөд энэ нь компьютер гэх мэт бусад төхөөрөмжтэй холбогдох шаардлагагүй гэсэн үг юм. манай нөхцөлд хуучинаар мэдээлэл зүйн кабинет гэдэг шиг сургууль болгон нэг VR төхөөрөмж ангитай болох анги болгон 20ширхэг төхөөрөмтөй байх зөв схем болно. VR төхөөрөмжний гол ашиг тус нь сурагчийн ойлгох түвшин юм. Сурагчид хурдан мартахгүй байхад оршино.
|
Дунд боловсролын хүрээнд VR төхөөрөмж нь иммерсив ангиудаас илүү түгээмэл байдаг. Учир нь бага ангийн хүүхдүүдээс дунд, ахлах ангийн сурагчид юмсыг ойлгох, хүртэх, мэдрэх альваа зүйлсийг тунгаан бодох, бие даах хүсэл эрмэлзэл нь илүү учир тэдэнд үзүүлэх нөлөө нь төхөөрөмж хувьд илүү их байх хандлагатай байдаг. Бүх харах талбарыг багтаасан тул VR төхөөрөмж альваа зүйлсийг ойлгуулах мэдрэмж чадвар нь хосгүй юм. Түүнчлэн, бага ангийн сурагчдаас ялгаатай нь дунд сургуулийн сурагчид төхөөрөмж ашиглах чадвар сайтай тул багшаас бага оролт, удирдамж шаарддаг байна.
|
Хөгжлийн бэрхшээлтэй сурагчиддын VR
|
Боловсролын виртуал
|
VR нь сурахад бэрхшээлтэй байгаа сурагчидад маш сайн нөлөө үзүүлдэг. Сурагчид хүрээлэн буй орчин түүний юм үзэгдлийн талаар аюулгүй, хяналттай орчинд суралцах боломжтой. Ялангуяа сонсонолын, хэлний бэрхшээлтэй хүүхдүүдэд танин мэдэх төсөөлөн бодон шинэ зүйл хийж бүтээх санаа сэдлийг төрүүлж байдаг байна.
Бага сургуулийн сурагчдын адил иммерсив ангиуд нь хөгжлийн бэрхшээлтэй байгаа сурагчдад туслах VR-ийн хамгийн түгээмэл хэлбэр болох хандлагатай байдаг. VR нь аутизмтай сурагчидад тустай болох нь тогтоогджээ. Strickland et al нарын хийсэн судалгаа. (2007) нь аутизмтай хүүхдүүд виртуал орчинд сурч мэдсэн чадвараа бодит амьдралд ашиглаж болохыг харуулсан. Энэ нь галын болон гудамж замын аюулгүй байдлын ур чадварыг багтаасан болно. VR нь хөгжлийн бэрхшээлтэй байгаа сурагчидад болон бага насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад туслах болно |
Виртуал аялал нь сурагчдад VR-ийн тусламжтайгаар мартагдашгүй, сэтгэл хөдлөм байршил мэдрэх боломжийг олгодог. Мөнгө төлөх шаардлагагүй багш нар ангиас гарахгүйгээр сурагчдыг итгэмээргүй газрууд руу авч явах боломжтой.
|
Боловсролын виртуал аялал гэж юу вэ?
Виртуал аялал нь сурагчдад VR-ийн тусламжтайгаар мартагдашгүй, сэтгэл хөдлөм байршил мэдрэх боломжийг олгодог. Мөнгө төлөх шаардлагагүй багш нар ангиас гарахгүйгээр сурагчдыг итгэмээргүй газрууд руу авч явах боломжтой.
Виртуал аялалаар та юу авах боломжтой вэ?
Музей, хөшөө дурсгал, тэр ч байтугай өөр улс руу явахад ч гэсэн бараг бүх сурагч сургуулийн аялал хийх дуртай байдаг. Харамсалтай нь олон сурагчид янз бүрийн шалтгаанаар эдгээрийг мэдрэх боломжгүй байдаг. Энэ нь хөгжлийн бэрхшээл, зардал, тээврийн асуудал зэрэг бусад шалтгааны улмаас байж болох юм. VR байгаа тохиолдолд энэ бүгдийг ангиасаа гаралгүйгээр танин мэдэж болно. Анги дотроосоо үндэсний түүхийн музейг, тэр ч бүү хэл лувар музейг ч үзэх боломж бий болж байна. Сурагч бүр уламжлалт сургалтаар сайн сурдаггүй бөгөөд VR нь сурагчдыг идэвхитэй оролцуулах өөр нэг шилдэг арга юм.
Байгаль орчин, түүхийн талаар суралцах
Байгаль орчин болон түүх соёлын талаар суралцах тухай ярихад тухайн орчинд байхыг орлох зүйл гэж байхгүй. Ердийн зураг, видео бичлэгүүд текстээс хамаагүй дээр байдаг ч VR үнэхээр тэднээс хэд дахин илүү нь нотлогдож байна. Виртуал аялалаар сурагчид яг байгаа газартаа байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлж, цар хүрээ, хүрээлэн буй орчныг илүү сайн мэдэрч чадна. Энэ нь түүх соёлын талаар суралцах, хөшөө дурсгалд зочлох эсвэл хүрээлэн буй орчны талаархи мэдлэг, газар зүйн, байгалийн нөөц газар дээр очиж үзэх явдал юм. Боломж үнэхээр хязгааргүй юм. Виртуал агуулгыг хичээлийн төлөвлөгөө, сэдэвт тохируулж болох бөгөөд багш, сургуулиуд өгүүлэмжийг хянах боломжтой болно. Суралцагчид бодит байрдлыг төсөөлөх боломжийг нэмэгдүүлж олгох нь тухайн сэдвийг сонирхоход нь тусалдаг. Өмнө нь ойлгож чадахгүй байсан орчныг анги танхимд амьдруулж болно гэсэн үг юм. Цөлжилт гэх мэт газруудад сурагчдыг бодит мэт зөөж авачсанаар тэд хүрээлэн буй орчинтойгоо уялдаатай болж эхэлнэ. Энэ нь суралцагчидад дэлхийн дулаарал зэрэг томоохон асуудлуудыг ойлгож, анхаарал тавихад нь туслах болно.
Либра VR студи ба боловсрол |
Бид юу хийх вэ?
|
Бид VR төхөөрөмжний тусламжтай агуулга үйлдвэрлэдэг. Энэ салбарын монгол улсад шинэ тутамдаа хөгжиж байгаа ч тодорхой туршлагынхаа дагуу бид өөрсдийн санал болгож буй зүйлийг сургуулийн шаардлагад нийцүүлэн хийх боломжтой. VR боловсролын агуулгыг хичээлийн төлөвлөгөө, сургалтын төлөвлөгөөнд нийцүүлэн гаргаж болно.
|
Либра VR студи дээр бид програм болон үйлчлүүлэгчийн хэрэгцээнээс хамаарч олон төрлийн 360VR санал болгодог. Бид VR видео, 360 градусын гэрэл зураг үйлдвэрлэдэг бөгөөд нийгмийн сүлжээ вэбсайт болон VR төхөөрөмж аль алинд нь тус агуулга гардгаар бүтээдэг
|